Сар гарангын өмнө галт тэрэгний буудал дээр намайг нэг хүн тосох байлаа. Тэгсэн тэр хүн маань байдаггүй. Утсаар ярих хэрэг болсон чинь утасны дугаар нь yahoo messenger-н архив дээр байсан юм. Тэгээд мессенжэртээ орох гэсэн чинь интернэт байдаггүй. Notepad-р нээж үзсэн чинь encode хийсэн байлаа. Ингээд утасны дугаар авч чадаагүй юм. Тосох хүн маань нилээн хоцорч ирсэн юм.
Дараа нэтээс хайсан чинь архив уншдаг програмууд байна аа. Зарим нэгийг нь туршиж үзэж хэрэглэсэн. Тэгтэл яагаад ч юм өөрөө хийж үзмээр санагдаад тэгээд нэг жижигхэн уншигч хийж үзлээ. Та бүхэнд ч гэсэн хэрэг болж магадгүй. Зөвхөн унших зориулалттай. Текст файлд хадгалах боломжтой.
Windows 7, Vista 2 дээр дажгүй ажилчих байх. XP дээр сайн туршиж үзээгүй гэхдээ гайгүй ажиллах байхаа. Суулгахад dotnet framework 2.0 суулгасан байх шаардлагатай болно.
Жижиг програм
Уншсан (293)
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх
You must be logged in to post a comment.

