2009/05/22    Давка

Java хэл дээр програм бичиж байгаа тохиолдолд кофетэй аягаа солих шаардлага гарах л байх.

4

Дараах заавар танд хэрэг болж магадгүй.

Дараах алхамуудыг хийнэ.

1. NetBeans дээрээ шинэ прожект үүсгэнэ

1

2

Project-нхаа нэрийг JavaIcon гэж өгсөн байгаа. Туршиж үзэх гэж байгаа бол нэр өгөхгүй ч байсан болно.

Project-н нэрийн араас залгаад App.java, View.java, AboutBox.java гэж үүснэ. Минийхээр бол JavaIconApp.java, JavaIconView.java, JavaIconAboutBox.java гэж үүссэн байгаа.

JavaIconView.java нээгээд Source дээр нь дараах мөрүүдийг initComponents(); дараа оруулж өгнө. Өөрт нь байгаа busy-icon package-s нэг зураг авчлаа. Та өөрийнхөө icon-г нэг package үүсгээд оруулсан ч болно эсвэл үндсэн package дотроо оруулсан ч болно. Гол нь замыг нь зөв зааж өгөх хэрэгтэй.

// Java// Програмын үндсэн icon солих//
 
// package-с icon болгох зургийн замаа авч байгаа нь
URL urlp1 = this.getClass().getResource("resources/busyicons/busy-icon9.png");
 
// Зургийн замаасаа ImageIcon төрөлтэй объект үүсгэнэ
ImageIcon frameIcon = new ImageIcon(urlp1);
 
// Үүсгэсэн объектоосоо зургаа авч үндсэн frame-н icon-д олгож өгч байна.
getFrame().setIconImage(frameIcon.getImage());
 
//

Үүний дараа алдаа өгөх байх. Шаардлагатай сангууд нь орж ирээгүй тул. Сангуудыг нь оруулж ирэхийн тулд хулганы баруун талаа дараад Fix-Imports гэдгийг сонгох эсвэл Ctrl+Shift+I товчны хослолуудыг дараарай.

URL нь java.net.url санг ашиглана.

Үр дүн:

3

Ойлгомжгүй, тодорхой биш байвал сэтгэгдэл дээр үлдээнэ биз дээ.

 Java   Уншсан (414)    Сэтгэгдэл (0)   , ,



Сэтгэгдэл үлдээх

You must be logged in to post a comment.