2009/03/28    Давка

Өмнө нь Apache Virtual Host гэж сонсож байснаас туршиж үзээгүй юм. Тэгээд юу байдаг талаар нь ухаж үзлээ. Эхний ээлжинд ойлгож авсан талаар жаахан тайлбарлах гэж оролдоё.

Би apache серверийн тохиргоо хийхдээ root хавтасаа C:\www гэж зааж өгдөг. Тэгээд хийж байгаа вэбүүд маань

  • http://localhost/web1 -> c:\www\web1
  • http://localhost/web2 -> c:\www\web2

гэсэн байдлаар ажилладаг байлаа. Өөрөөр хэлбэл хостын дэд хавтаснууд гэсэн үг. Харин AVH (Apache Virtual Host) маань надад http://web1.localhost.com эсвэл http://web1.lh гэх мэтээр дурын байдлаар дуудах боломжыг олгодог бөгөөд байрлаж буй хавтаснууд маань хост гэдэг утгаараа ажилладаг юм байна. (Жаахан болхи тайлбарлаад байна уу)

Хэрхэн тохиргоо хийх талаар сийрүүлэе. Өмнө Windows Apache PHP тохиргоо хийчихсэн ажилладаг байх хэрэгтэй. Хэрхэн суулгах талаар эндээс үзээрэй.

  1. httpd.conf тохиргооны файл дотроосоо
    Include conf/extra/httpd-vhosts.conf гэсэн мөрийг олоод өмнөх # авна.
  2. C:\apache\conf\extra хавтас дотроос httpd-vhosts файлын нээгээд тохиргоо хийнэ. Дотор нь жишээ байдлаар тохиргоог яаж бичиж талаар байгаа. Эхний ээлжинд үндсэн энгийн тохиргоог нь дараах байдлаар хийв. Нэмэлт байдлаар тохиргоонуудыг хийж болохоор юм байна лээ.
    <VirtualHost *:80>
    ServerAdmin davka@pearl.localhost
    DocumentRoot "C:/www/pearl/"
    ServerName pearl.localhost.com
    ErrorLog "logs/pearl.localhost-error.log"
    CustomLog "logs/pearl.localhost-access.log" common
    </VirtualHost>
  3. DocumentRoot нь вэбийн байрлаж буй хавтас. ServerName нь вэб хөтөч дээр дуудах хаяг. Өөрөөр хэлбэл домайн нэр гэсэн үг.
  4. Үүний дараа C:\WINDOWS\system32\drivers\etc хавтаснаас hosts гэсэн файлыг текст засварлагчаар нээгээрэй.
    Үндсэн тохиргоо нь
    127.0.0.1  localhost гэж байгаа. Үүнийг би
    127.0.0.1 localhost.com гэж өөрчлөөд
    127.0.0.1 pearl.localhost.com нэмж бичээд хадгална.
  5. Apache серверээ дахин эхлүүлнэ.
  6. Галт үнэг дээрээ http://pearl.localhost.com гэж бичээд дуудаад үзээрэй. Миний тохируулснаар бол ажиллаж байгаа.

Тайлбарлахдаа дутуу орхисон, алдаатай зүйл байж магадгүй. Pearl гэдэг нь миний хувьд нэрлэж байгаа шүү. Оронд нь өөрийн вэбийн хавтасны нэрийг өгөөрэй.

 apache   Уншсан (416)    Сэтгэгдэл (2)   , , ,



2 Сэтгэгдэл

  1. Соёл бичсэн:

    Good :-)

  2. tulgaa бичсэн:

    ийм гоё блог нээж бидэндээ өөрийнхөө мэдсэн сурсаныг харамгүй хуваалцаж байгаад баярлалаа. би вэб хийж сурахыг их хүсэж байгаам л даа. Энэ их хэрэгтэй мэдээлэл юм шиг байна. .conf өргөтгөлтэй файлыг ямар программаар нээдэг юм бэ?

Сэтгэгдэл үлдээх

You must be logged in to post a comment.